Читать книгу Die Geschichte vom kleinen Marienkäfer Marie, die überall Punkte malen wollte. Deutsch-Mongolisch. / Бяцхан цохын түүх Мари хэмээх хаа сайгүй толбонууд зурахыг хүссэн цох. Герман-Монгол. - Волфганг Вильхэлм - Страница 6
Мари болон дугуй толбонууд
ОглавлениеХанс Мариг нуугдсан газраас нь олоод. - Мари, Мари, би чамайг олчихсон шүү! хэмээн тэрээр хашхирав.
Мари их л бахархалтайгаар будгийн хайрцаг болон бийрээ Ханст харуулан:
- Миний юу олсныг хараач Ханс! Ханс далавчин дээрээ хоёр хар дугуй толботой бөгөөд Мари түүнд нэмээд хоёр улаан толбо бийрээрээ зураад өгчихөв.
- Мари! Би дөрвөн толботой болохыг хүсэхгүй байна хэмээн Ханс уурлана. Ханс шинээр толбонуудтай болохыг хүсээгүй тул тэднийг арилгахыг оролдовч амар арилж өгсөнгүй.
Ханс Марид их л уурлан:
- Мари! Энэ будгаа одоохон арилгаж өг! Шинэ будгийн хайрцагтай болсондоо маш ихээр урам орсон Мари аль хэдийн нисэн одсон байлаа. Аав цох Хансын шинэ толбонуудыг навчаар үрэн арилгахыг хичээнэ.
Тэрээр арчсаар л зүлгэсээр л. Гэсэн хэдий ч Хансын толбонууд арилсангүй. Аав цох хөлөрсөөр л хөлөрсөөр л.
Түүний хөлсөн дуслууд чийгийн улаан хорхой Воллигийн толгой дээрээс дуслахад гайхсан Волли дээш харангаа. - Өө бороо ороод эхэллээ хэмээгээд хөлсөн дуслуудыг арчив.