Читать книгу Die Geschichte vom kleinen Marienkäfer Marie, die überall Punkte malen wollte. Deutsch-Mongolisch. / Бяцхан цохын түүх Мари хэмээх хаа сайгүй толбонууд зурахыг хүссэн цох. Герман-Монгол. - Волфганг Вильхэлм - Страница 9
Мари болон Элфи хэмээх дун
ОглавлениеМари хаа сайгүй л будгийн хайрцаг болон бийрээ харуулан навч, мөчир, интоор гээд л харсан болгон дээрээ толбонууд зурна. Тэрээр нэгэн дунгийн хясаан дээр нисэн буув.
- Сайн уу дун минь. Би Мари байна. Чиний нэр хэн бэ?
- Сайн, сайн уу Мари. Би Элфи хэмээх дун байна хэмээн удаанаар хариулав.
- Элфи, чиний дунгийн хясаа чинь их сайхан юм аа. Үүн дээр чинь би толбонууд зураад өгье хэмээгээд ганц ч үг хэлж амжихаас нь өмнө Элфигийн хясааг улбар шар өнгөөр будаад өгчихсөн байв.
Элфи харин толгойгоо эргүүүж нэг хараад ихэд уурлан:
- Би толботой болохыг хүсэхгүй байна. Мари! Чи миний хясаан дээр толбо зурахаа одоохон боль!
Элфи минь яагаад тэр вэ? Чи хясаан дээрээ толботой бол хамаагүй гоё харагдаж байна гэж Мари хэлээд үргэлжлүүлэн зурсааар л.
Элфигийн дургүй нь маш их хүрч биеэ ийш тийш нь савчиж эхлэхэд Мари будгийн савтайгааа хариугүй уначихсангүй.
- Сайхан дунгийн хясаа минь муухай болчихлоо хэмээн үглэсээр Элфи гомдолтойгоор мөлхөн одоход Мари ч бас будгийн хайрцаг болон бийрээ аваад нислээ.