Читать книгу The story of the little wild boar Max, who doesn't want to get dirty. English-Mongolian. / Бяцхан бодон гахайн түүх Макс хэмээх бохир болохыг үл хүсэх бодон гахай. Англи-Монгол. - Wolfgang Wilhelm - Страница 3

Макс хэмээх бяцхан бодон гахай

Оглавление

Маригийн хажууханд нэг бодон гахайн гэр бүл шаварт хөрвөөн бужигнах бөгөөд энэ нь тэдний хамгийн дуртай газар байлаа.

Аав, ээж бодон гахай гурван бяцхан торойн хамт ийнхүү шалбааг дотор хөрвөөн зугаацацгаах дуртай билээ. Торойнууд төрөөд удаагүй агаад тэд нуруугаа дагасан зураастай байх юм. Бяцхан бодон гахай Макс эгч дүү хоёроо хэрхэн тоглохыг ажиглана.

- Максаа хүрээд ир! Бидэнтэй хамт шаварт ор! хэмээн ээж бодон гахай түүнээс гуйна.

- Ээжээ, би огт хүсэхгүй байна! Би бохирдмооргүй байна хэмээн Макс хариулав.

Түүний эгч Билли болон дүү Нилс хоёр нь шалбааг дотор толгойгоороо үсрэн тоглохдоо хэдэн дусал шавхай Макс руу цацаж орхиход тэрээр гонгинон шавхайгаа арчин гомдлов.

Макс уг нь эгч дүү хоёртойгоо тоглох дуртай боловч шалбааг дотор хөрвөөхийг л үздэггүй ажээ.

The story of the little wild boar Max, who doesn't want to get dirty. English-Mongolian. / Бяцхан бодон гахайн түүх Макс хэмээх бохир болохыг үл хүсэх бодон гахай. Англи-Монгол.

Подняться наверх