Читать книгу The story of the little wild boar Max, who doesn't want to get dirty. English-Mongolian. / Бяцхан бодон гахайн түүх Макс хэмээх бохир болохыг үл хүсэх бодон гахай. Англи-Монгол. - Wolfgang Wilhelm - Страница 9
Макс болон Мари
ОглавлениеМакс цөөрмийн захад хэвтэх хуучин шүхрийг олж харан:
- Олсон доо! Шавхайнаас хамгаалах шинэ шүхэртэй болсон доо хэмээн баясав. Мари Максыг чиглэн нислээ.
- Сайн уу? Чи Мари хэмээх зураач цох биш биз? хэмэээн Макс асуув.
- Тиймээ яг тэр чинь би байна. Чиний шүхэр дээр гоё толбонууд зурж өгөх үү? хэмээн Мари зөрүүлэн асуухад.
- Зуруулсан ч яахав гэж Макс хариулав. Мари шүхэр дээр нь толбонууд зурж өгөөд:
- Одоо зөвхөн нуруун дээр чинь л толбонууд зурах үлдээд байна хэмээв.
- Тэр толбонууд чинь намайг бохирдуулна хэмээн Максыг дургүйцэхэд Мари: - Яалаа гэж? Чи толботой болвол улам л хөөрхөн бас хөгжилтэй харагдах болно. - Үнэхээр тийм гэж үү? Тэр толбо чинь дараа нь арчихаар ариладаг юм уу? гэж эргэлзсэн Макс асуух ажээ.
- Мэдээж, арилах л болно. Мариг хэрхэн эхний толбоо зурахыг Макс итгэл алдран ажиглана. Гэнэт Максын дэргэд нисэх сургууль хийж байсан Харри хэмээх тоншуул пал хийн унав.
Шавхай үсрэн Максыг цочооход тэрээр ухаангүй зугтан Маригийн гараас ч бийр нь мултарч зурж байсан улаан өнгийн толбо нь урт улаан зураас болов. Харри тоншуул Максын араас ийнхүү дуудана:
- Макс! Чи яагаад зугтав. Би зөвхөн эгц доошоо нисэх сургууль л хийж байсан юм. Макс аль хэдийн холдон одсон байлаа.