Читать книгу The story of the little wild boar Max, who doesn't want to get dirty. English-Mongolian. / Бяцхан бодон гахайн түүх Макс хэмээх бохир болохыг үл хүсэх бодон гахай. Англи-Монгол. - Wolfgang Wilhelm - Страница 6

Элена хэмээх будьлуу ууль

Оглавление

Яг Маригийн үүрэглэн хэвтэх модны доор Макс ирж суулаа. Элена хэмээх ууль ч мөн тэр модны мөчир дээр сууна.

- Макс аа хардаа! Би надад... биш ээ, би чамд хэрхэн бүжиглэж чадахаа харуулъя гээд Элена их хурдтай эргэн яг Максын дээр уначихав.

Түүний хамт мөн баахан иш, навч, мөчир унасан харагдана.

- Аа, чад пад, ёо ёо. Макс аа намайг уучлаарай.

Шинэ навчин хувцас чинь чамд их зохиж байна шүү.

- Заваан юм! Яагаад энэ бүхэн заавал надад тохиолдох юм бэ? хэмээгээд Макс навчнуудыг гөвлөө.

Эгч, дүү хоёр нь энэ бүх явдлыг харсан агаад элгээ хөштөл инээцгээв. Мари цох ч мөн сэрэн:

- Хэн ингэж инээнэ вэ? Нэг бол би зүүдэлж эсвэл үнэхээр бодон гахай энд байна.

Макс навч хогноосоо салахыг хүсэн хамгийн ойр байх цөөрмийн усанд үсрэн орлоо.

The story of the little wild boar Max, who doesn't want to get dirty. English-Mongolian. / Бяцхан бодон гахайн түүх Макс хэмээх бохир болохыг үл хүсэх бодон гахай. Англи-Монгол.

Подняться наверх